Тайлбарлагч

ICS нь аливаа салбарт, тэр тусмаа спортын салбарт тайлбарлах, нэвтрүүлэх үйлчилгээгээрээ мэргэшсэн.

Манай нэвтрүүлэгчид зурган мэдээлэл ашиглан, хараат бус тайлбарыг дэлгэцнээс шууд эх аудио хэлбэрээр хүргэдэг. Албан ёсны мэдээний эрх эзэмшигчидтэй зэрэгцэн мэдээг дамжуулж, зарын чанартай болгодог.

Бооцоо хадгалагчдын хувьд тайлбар нь бооцоо тавих нөхцөлийг сайжруулж, тоглолтын үеэрх бооцоо тавилтыг нэмэхээс гадна, утасны үйлчилгээ болон радио аппликейшны хэрэглээг нэмдэг.

Бид Английн примиер лигээс авахуулаад аваргуудын лиг, Европын аварга болон бусад тоглолт, олон улсын гол тоглолтуудын хараат бус тайлбарын үйлчилгээ үзүүлдэг. Мөн манайх Их Британийн морин уралдааны тайлбарыг албан ёсоор хүргэгч бөгөөд Их Британи, Ирландын уралдаантай (GBI) хамтран шаардлагатай хэлээр тайлбарын үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна, Регбигийн дэлхийн аварга,  Эшэс Крикет зэрэг спортын гол тэмцээнүүдэд тайлбар хийдэг.

Бид мөн сонирхолтой хэв маягтай мэдлэг болохуйц, цэнгээнт минут бүрээрх текст тайлбарын үйлчилгээ үзүүлдэг. Тоглолт бүрийн гооль, шар, улаан карт, солилцоо гэх мэт гол үйл явдлуудыг оролцуулаад дунджаар 60 хүртэлх мэдээг тухайн тоглолтын хугацаанд хүргэдэг. Үүнээс гадна, тоглолтын тактик, хожил, хожигдлын тоо, муу болон сайн тоглолтын хугацаа, талбайн шүүгчийн шийдвэр гэх мэт тоглолтын бусад мэдээллийг тайлбарладаг.

Бид долоон хоногийн амралтын өдрүүдээр “Шууд Хөлбөмбөг” радио шоугаараа Европын лийгийн оноо, тоглолтын оноолт болон бусад мэдээллийг шууд дамжуулдаг.