Түншлэлийн маркетинг

Бизнесдээ шинэ хэрэглэгчид татах хамгийн өртөг багатай арга бол түншлэлийн маркетинг.

Манай чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүд таны одоогийн түншийн тоог нэмэх, мөн шинээр түншлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд тань тусалж чадна.

Манай баг түнш сонгон шалгаруулах, удирдан зохион байгуулах талаар мэргэшсэн бөгөөд нөлөө бүхий хамтран ажиллагч вэбсайттай холбоо тогтоох замаар танд түншийн хүрээгээ тэлэхэд тань тусалж чадна.
ICS нь таны түншийн кампанит ажлыг хэсэгчлэн болон бүхлээр нь таны хүсэл шаардлагад нийцүүлэн үзүүлдэг. Бид үйлчилгээгээ хэд хэдэн улсад олон хэлээр хүргэдэг.

Манай баг мөрийтэй тоглоом, даатгал, санхүү, харилцаа холбоо, аялал жуулчлал, спорт, худалдаа үйлчилгээ зэрэг төрөл бүрийн салбарт мэргэшсэн. Төслийн үр дүнг нарийн тодорхойлсны үндсэн дээр хамгийн өртөг багатай аргаар богино болон урт хугацааны төслүүдийг хариуцан ажилладаг.

Түншлэлийн салбарт хуримтлуулсан туршлага, мэдлэг, бий болгосон харилцаа холбооныхоо тусламжтай урт хугацааны кампанит ажлуудыг нэр хүнд бүхий томоохон үйлчлүүлэгчдэдээ амжилттай хүргэсэн. Тухайн түншлэлийн маркетингийн үйлчилгээг үйлчлүүлэгчийн хэрэгцээнд тохируулан үзүүлдэг.